ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ЭРДЭНЭТИЙН ЗАЛУУС ХӨГЖЛИЙН ТӨВТЭЙ БОЛЛОО

2014-10-21

Швейцарийн хөгжлийн агентлаг, Люксембургийн вант улсын засгийн газар, НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр Монгол улсын засгийн газар хамтран хэрэгжүүлж буй “Залуучуудын хөгжил 2013-1017” төслийн хүрээнд Монгол улсын 11 аймагт “Залуучуудын хөгжлийн төв” байгуулагдаж байгаа. Тэдгээр 11 аймгийн нэг болох Орхон аймгийн залуус хөгжлийн төвтэй болж  уг төвийн нээлтийг өнөөдөр хийлээ.

Аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн ордонд болсон “Залуучуудын хөгжлийн төв”-ийн нээлтийн ажиллагаанд Аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн, тэргүүлэгч Д.Доржпүрэв, төлөөлөгч С.Эрдэнэбат, Аймгийн Засаг даргын орлогч Д.Энхбат, Аймгийн ЗДТГ-ын дарга В.Сумъяасүх нарын аймаг орон нутгийн удирдлагууд, зарим хэлтэс газрын дарга нар болон төсөл хамтран хэрэгжүүлж буй олон улсын байгууллагуудын төлөөллүүд оролцлоо.

“Залуучуудын хөгжил 2013-2017” төслийн хүрээнд уг хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж буй гадны улс орон, олон улсын байгууллагуудаас манай улсад 11 сая долларын хөрөнгө оруулалт хийгдсэн бөгөөд төслийн үйл ажиллагааг НҮБ-ын Хүн амын сан удирдан зохион байгуулж байгаа юм.

Орхон аймагт байгуулагдаж буй “Залуучуудын хөгжлийн төв” Хүүхэд, гэр бүл хөгжийн ордонд байрлан үйл ажиллагаа явуулахаар болж байна.