ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НЯРАЙН ТАСАГ “НЯРАЙН АМЬСГАЛЫН АППАРАТ”-ТАЙ БОЛЛОО

2014-10-17

НЯРАЙН ТАСАГ “НЯРАЙН АМЬСГАЛЫН АППАРАТ”-ТАЙ БОЛЛОО

НЯРАЙН ТАСАГ “НЯРАЙН АМЬСГАЛЫН АППАРАТ”-ТАЙ БОЛЛОО

Аймгийн ИТХ-ын дарга, тэргүүлэгчид болон зарим төлөөлөгчид өнгөрсөн 5 сард БОЭТ-ийн үйл ажиллагаа, тулгамдаж байгаа асуудалтай газар дээр нь танилцаж, цаашид зайлшгүй шийдвэрлэх ёстой асуудлуудын талаар  эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудын санал хүсэлтийг сонссон. Энэ үеэр аймгийн эрүүл мэндийн байгууллагаас орон нутгийн хурлын байгууллагад хандаж  аймгийн эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэж болох арга замыг төсөл хэлбэрээр танилцуулсан.

Аймгийн хурлын байгууллагад уламжилсан тэдгээр асуудлуудаас зарим нь шийдэгдэж эхнээсээ ажил болон хэрэгжиж байна. Тухайлбал Аймгийн ИТХ-ын ажлын хэсэг БОЭТ-ийн хүүхдийн болон төрөх тасагт очиж иргэдэд үйлчилж байгаа бодит орчин нөхцөлтэй танилцах үеэр нярайн тасагт “Нярайн амьсгалын аппарат” нэн шаардлагтай байгааг эрүүл мэндийн байгууллагынхан онцолж байсан. Тэгвэл өнөөдөр энэ асуудал шийдэгдэж БОЭТ-ийн нярайн тасаг нэн чухал төхөөрөмж болох “Нярайн амьсгалын аппарат”-тай боллоо. Нярайн амьсгалын аппараттай болсноор нярайн эндэгдлийг бууруулахад, ялангуяа дутуу төрсөн нярайд амьдрал бэлэглэхэд маш их тус дэм болох юм.

Нярайн тасгийг амьсгалын аппараттай болгоход “Эрдэнэт Ротари” клуб идэвхи санаачлагатай ажиллаж дээрх аппарат худалдаж авах санхүүгийн 50 хувийг гаргасан бол Аймгийн ИТХ-аас үлдсэн 50 хувийг нь төсвийн тодотголоор шуурхай шийдвэрлэж өгсөн юм.

Эрдэнэт Ротари клубээс хэрэгжүүлж буй “Нярайн эндэгдэл бууруулах, оношлогоог сайжруулах” төслийн нээлт өнөөдөр БОЭТ-д болсон бөгөөд энэ үеэр нярайн амьсгалын аппаратыг хүлээлгэж өгөх ажиллагаа боллоо. Энэ арга хэмжээнд Аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн, тэргүүлэгч Д.Баярмагнай, Т.Соёл-Эрдэнэ нар оролцсон юм.

Эх үрсийн эрүүл мэндэд чухал хувь нэмэр оруулж байгаа “Эрдэнэт Ротари” клуб нь 2010 онд байгуулагдсан бөгөөд Орхон аймгийн байгаль орчин, эрүүл мэнд, боловсролын салбарт чиглэсэн үйл ажиллагаануудыг явуулдаг байна.