ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Өнөөдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ХVIII хуралдаан хуралдлаа

2018-12-14

Өнөөдрийн Тэргүүлэгчдийн ХVIII хуралдаанаар аймгийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг батлах тухай, Аймгийн ногоон, тогтвортой хөгжлийн хэтийн зорилт - 2025 хөтөлбөрийг батлах тухай, Шагналын асуудал, Бусад гэсэн асуудлуудыг хэлэлцлээ.  Аймгийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг батлах тухай асуудлыг Тэргүүлэгчдийн хуралд аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.Ганзориг танилцууллаа. Мөн замын цагдаагийн тасгийн дарга, дэд хурандаа М.Баттулга, аймгийн хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай бодлогын баримт бичигтэй болох шаардлагатай байгаа талаар мэдээлэлдээ онцолсон. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж санал хэлсэн. 
     Орхон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар аймгийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг хэлэлцэн баталсан юм. Мөн жолооч нарын замын хөдөлгөөний дүрэм, журмын талаарх ойлголтыг сайжруулах, мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, эрх сэргээх болон бусад шалгалтыг цахимаар авдаг болсонтой холбогдуулан үүнд шаардлагатай тоног төхөөрөмж, өрөө тасалгааг шийдвэрлэхээр боллоо.  Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан Тэргүүлэгчдээс гарсан саналыг хөтөлбөрт тусгаж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болголоо. 
Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Аймгийн ногоон, тогтвортой хөгжлийн хэтийн зорилт-2025 хөтөлбөрийг батлах тухай, Шагналд тодорхойлсон тухай, Бусад гэсэн асуудлуудыг Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн баталлаа.