Эрдэнэт хотын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд “Найрамдал” өндөрлөгт цэцэг өргөх ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо. Цэцэг өргөх ёслолын арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, аймгийн Засаг дарга Д.Батлут, ОХУ-ын Буриад улсын 1-р орлогч дарга Иринчеев А.Д болон илгээлтийн эзэд, анхдагчид, зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл бүхий албаны хүмүүс оролцлоо.