Өнөөдөр 12 дугаар сарын 11 буюу Эрдэнэт хотын өдөр болж буйтай холбогдуулан Орхон аймагтай найрамдалт харилцаатай хотуудын төлөөлөл бүхий албаны хүмүүс манай аймагт хүрэлцэн ирж байна. ОХУ-ын Буриад улсын 1-р орлогч Иринчеев А.Д тэргүүтэй зочид төлөөлөгчдийг Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Пүрэвлхагва, Засаг дарга Д.Батлут болон орон нутгийн удирдлагууд Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд хүлээн авч уулзлаа.