Өнөөдөр 12 дугаар сарын 11 буюу Эрдэнэт хотын өдөр. Эрдэнэт хотын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслол аймгийн Нутгийн удирдлагын ордны их танхимд боллоо. Тангараг өргөх ёслолын арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, аймгийн Засаг дарга Д.Батлут болон бусад албаны хүмүүс оролцлоо. Тангараг өргөх ёслолын үеэр аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва нийт тангараг өргөж буй төрийн жинхэнэ албан хаагчдад баяр хүргэн амжилт хүсэж, төрийн жинхэнэ албан хаагч болно гэдэг бас хариуцлагатай байхын нэр хэмээн хэлсэн үгэндээ онцоллоо.