Өнөөдөр Уурхайчин соёлын ордны 40 жилийн ойн баярын арга хэмжээ боллоо. Орхон аймаг, Эрдэнэт хотын 100 мянга гаруй иргэдэд 40 жилийн туршид урлаг, соёлын үйлчилгээ үзүүлж буй тус ордны ойн баярын арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Засаг даргын орлогч А.Түвшинжаргал болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын мэргэжилтэн З.Соёлмаа, “Эрдэнэт үйлдвэр”ХХК-ийн Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч Т.Батмөнх, Хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч Д.Эрдэнэцогт нар оролцож баяр хүргэн мэндчилгээ дэвшүүллээ.