Өнөөдөр
аймгийн ИТХ-ын Эрх зүй, нутгийн удирдлагын хөгжлийн хорооноос хуваарийн
дагуу Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын тамгын
газарт нэгдсэн хяналт шалгалтын ажлыг хийлээ.
Аймгийн ИТХ-ын тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хангаж буй байдал,
тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх, хүлээж авснаас эхлээд биелэлтийг хангах,
хэрэгжилтийн явцад хяналт тавих, идэвхжүүлэх, эргэж мэдээллэх, хяналт
бүртгэлийн карт нээн мэдээллийн сан бий болгосон зэрэгт төлөв байдлын
түвшин тогтоож, цаашид анхаарах асуудал болоод тогтоол шийдвэрийн
хэрэгжилт, бүртгэл хяналтыг сайжруулах талаар байгууллагын удирдлагад
ажлын чиглэл өгч ажиллаа.
Иргэд, олон нийтэд төрийн үйлчилгээ үзүүлж буй засаг захиргаа, төрийн
үйлчилгээний 21 байгууллагад шалгалтын ажлыг зохион байгуулаад байна.