ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Аймгийн ИТХ-аас зохион байгуулж буй хяналт шалгалтын ажил үргэлжилж байна

2018-10-16

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хангаж буй байдалд хяналт шалгалт хийх ажил 2018 оны 10 дугаар сарын 09-ны өдрөөс эхэлсэн. 
  Энэхүү нэгдсэн хяналт шалгалт нь аймгийн ИТХ-ын тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх, хүлээж авснаас эхлээд биелэлтийг хангах, хэрэгжилтийн явцад хяналт тавих, идэвхжүүлэх, эргэж мэдээллэх, хяналт бүртгэлийн карт нээн мэдээллийн сан бий болгосон зэрэг тухайн байгууллага дахь төлөв байдлын талаар түвшин тогтоож, цаашид анхаарах асуудлаар байгууллагын удирдлагад ажлын чиглэл өгөх, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, бүртгэл хяналтыг сайжруулах зорилготой юм. 
   Аймгийн ИТХ-ын Төсөв санхүүгийн хөгжлийн хорооноос аймгийн ЗДТГ-ын Статистикийн хэлтэс, Татварын хэлтэс, Санхүүгийн хяналт, аудитын алба зэрэг газруудад нэгдсэн хяналт шалгалт хийлээ. 
Уг хяналт шалгалтанд аймгийн хэмжээнд иргэд, олон нийтэд төрийн үйлчилгээ үзүүлж буй засаг захиргаа, төрийн үйлчилгээний 24 байгууллага хамрагдана.