Энэхүү нэгдсэн хяналт шалгалт нь аймгийн ИТХ-ын тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх, хүлээж авснаас эхлээд биелэлтийг хангах, хэрэгжилтийн явцад хяналт тавих, идэвхжүүлэх, эргэж мэдээллэх, хяналт бүртгэлийн карт нээн мэдээллийн сан бий болгосон зэрэг тухайн байгууллага дахь төлөв байдлын талаар түвшин тогтоож, цаашид анхаарах асуудлаар байгууллагын удирдлагад ажлын чиглэл өгөх, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, бүртгэл хяналтыг сайжруулах зорилготой юм.
Аймгийн ИТХ-ын Эрх зүй, нутгийн удирдлагын хөгжлийн хороо, Эдийн засаг, үйлдвэрлэлийн хөгжлийн хороо, Нийгмийн хөгжлийн хороо, Байгаль орчин, хөдөө аж ахуйн хөгжлийн хороо, Төсөв санхүүгийн хөгжлийн хороо, Дэд бүтэц, хот байгуулалт, гэр хорооллын хөгжлийн хороодын гишүүд, хурлын байгууллагын ажлын албаны ажилтанууд болон аймгийн ЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс гэсэн ажлын хэсгийн бүрэлдэхүүнтэйгээр хяналт шалгалтийг эхлүүлээд байна. Уг хяналт шалгалтанд аймгийн хэмжээнд иргэд, олон нийтэд төрийн үйлчилгээ үзүүлж буй 24 байгууллага хамрагдана.