ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ЗАСАГ ЗАХИРГАА, ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛАГУУД ХУРЛЫН ТОГТООЛ ШИЙДВЭРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХЭРХЭН ХАНГАЖ БУЙ БАЙДАЛТАЙ ТАНИЛЦАВ

2018-11-06

  Аймгийн хэмжээнд Засаг захиргаа, төрийн үйлчилгээний байгууллагуудаас хурлын тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хангаж буй байдалд хяналт шалгалт хийх аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийн №83 дугаар тогтоолыг үндэслэн аймгийн ИТХ-ын даргын баталсан удирдамжийн дагуу Төсөв, санхүүгийн хөгжлийн хороо аймгийн ЗДТГ-ын Статистикийн хэлтэс, Санхүүгийн хяналт-Аудитын алба, аймгийн Татварын албанд хяналт шалгалт хийлээ.

   Тус хяналт шалгалтын ажлын бүрэлдэхүүнд аймгийн ИТХ-ын Төсөв, санхүүгийн хөгжлийн хорооны дарга Б.Отгонбат, хорооны гишүүн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Д.Батбилэг, Д.Мөнхбат болон аймгийн ИТХ-ын Хороод хариуцсан ажилтан Б.Дуламрагчаа  нар орж ажиллаа.

    Ажлын хэсгээс удирдамжид заасан чиглэлийн дагуу дээрх байгууллагууд Хурлын шийдвэрийг хэрхэн хүлээн авч биелүүлж байгаа, Хурлын байгууллагын бодлого шийдвэрийн хэрэгжилттэй холбоотойгоор бүрдүүлж, баяжуулж ашиглаж байгаа мэдээллийн сантай эсэх, хариуцсан мэргэжилтнийг тушаалаар томилсон эсэх зэргийг үзэж, шалгахаас гадна тухайн байгууллагуудын үйл ажиллагаа, ажлаа сайжруулах талаар гаргаж буй санал, санаачлагын талаар ярилцаж, санал солилцон, илэрсэн зарим зөрчил, дутагдлыг аргилгуулах чиглэлээр үүрэг, зөвлөмж өгч ажиллаа.