ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ТЭРГҮҮЛЭГЧИД ХУРАЛДЛАА

2014-09-15

Аймгийн ИТХ-ын ээлжит XVIII хуралдаан 2014 оны 9-р сарын 18-нд хуралдана. XVIII хуралдаанд оруулах дараах 5 асуудлыг өнөөдөр Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцлээ.

  1. Орхон аймгийн боловсролын салбарыг хөгжүүлэх хөтөлбөрийн биелэлт, цаашид зохиох ажлын тухай Аймгийн боловсролын газрын дарга Н.Ариунгэрэлт илтгэж хэлэлцүүллээ. Тэрээр Орхон аймгийн боловсролын салбарыг 2014-2016 онд хөгжүүлэх хөтөлбөрийг танилцуулсны дараа тэргүүлэгчид уг хөтөлбөртэй холбогдуулан асуулт асууж, санал шүүмжлэлээ хэллээ. Тэргүүлэгчдийн гаргасан саналуудыг харгалзан хөтөлбөрт дахин боловсруулалт хийж XVIII хуралдаанаар оруулахаар боллоо.
  2. Орхон аймгийн нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааны үр дүнгийн шалгуур, үзүүлэлт тооцох тухай Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга С.Цэгмэд сонсгол хийж тэргүүлэгчдээр хэлэлцүүллээ. Улмаар тэргүүлэгчид энэ асуудлыг Аймгийн ИТХ-ын XVIII хуралдаанд оруулахаар дэмжлээ.
  3. Баян-Өндөр сумын малчин багийг өөрчлөн Жаргалант суманд шилжүүлэх тухай асуудлыг Аймгийн ЗДТГ-ын дарга В.Сумъяасүх танилцуулж хэлэлцүүллээ.
  4. Нохой, муурны албан татвар тогтоох тухай асуудлыг Баян-Өндөр сумын ЗДТГ-ын дарга М.Эрдэнэчимэг тэргүүлэгчдэд танилцуулж хэлэлцүүллээ.
  5. Багуудын хилийн заагийг шинэчлэн тогтоох тухай асуудлыг хамгийн сүүлд хэлэлцлээ. Шинээр байгуулагдсан Даваат, Яргуйт, Уртынгол багуудын хаягжилттай холбоотойгоор дээрх багуудын хилийн заагийг шинээр тогтоох шаардлагын дагуу Аймгийн ИТХ-ын ээлжит XVIII хуралдаанд оруулахаар боллоо.  

Тэгрүүлэгчдийн энэ удаагийн хуралдаанд Аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн, тэргүүлэгч Ц.Батхуяг, Ш.Ганбат, Ж.Ганчимэг, Т.Соёл-Эрдэнэ, Р.Рагчаа, Д.Доржпүрэв нар оролцлоо.