Орхон
аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа сургуулийн өмнөх болон
ерөнхий боловсрол, их дээд сургуульд ажиллаж буй багш нар баярын хурлаа
хийлээ. Баярын хуралд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга
П.Пүрэвлхагва, Засаг дарга Д.Батлут болон аймаг, орон нутгийн
удирдлагууд оролцлоо.
Аймгийн боловсрол, соёл урлагийн салбарт улс болон орон нутгийн
төсвөөс 2018 онд 10.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн талаар
БСУГ-ын дарга Ж.Бат-Амгалан онцоллоо. Аймгийн хэмжээнд багш нарын
нийгмийн баталгааг хангах, эрүүл мэндийг хамгаалах, боловсрол ур чадвар,
ажиллах орчин нөхцөлийг дээшлүүлэх үүднээс аймгийн Засаг даргын мөрийн
хөтөлбөрт туссан “Багш” дэд хөтөлбөрийг батласанаар 40-өөс дээш насны
980 орчим багшийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт үнэ төлбөргүй
хамруулсан зэрэг олон ажлууд хийгдсэн байна.
Ийнхүү Монголын багш нарын 52, дэлхийн багш нарын 24 дэх жилийн
баяраар эрхэлсэн ажилдаа үр бүтээлтэй ажилласан нэр бүхий багш, сурган
хүмүүжүүлэгчид Монгол улсын Засгийн газар болон аймаг, орон нутгийн
шагналаар шагнагдлаа.