Өнөөдөр
Жаргалант сумын ИТХ, Засаг даргын тамгын газар болон сумын Ахмадын
хороо хамтран Олон улсын ахмадын баярыг тэмдэглэн өнгөрүүллээ. Жаргалант
сумын ахмадын баярт аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Тэргүүлэгч
Д.Дэлгэрбаяр болон албаны хүмүүс оролцож баяр хүргэж үг хэлсэн юм.
Баярын үеэр аймаг, орон нутгийнхаа хөгжил, хийж бүтээх үйлсэд амжилт
гаргасан зарим ахмад настанууд аймгийн ИТХ-ын “Иргэний төлөө” медаль,
Хүндэт жуух бичгээр шагнагдлаа.
Ахмадын баярын арга хэмжээнд тус сумын Дулаан-Уул, Жаргалант, Улаантолгой багийн 180 гаруй ахмад настанууд оролцсон юм.