ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АХМАДУУДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ.

2018-10-02

Баян-Өндөр сумын ИТХ-д ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан азай буурлуудаа 2018 оны 09-р сарын 28-ний өдөр хүлээн авч хүндэтгэл үзүүлэв. Тус байгууллагаас тэтгэвэрт гарсан ахмад ажилтнуудаа олон улсын ахмад баяр өдөр, Орхон аймгийн ахмадын байгууллага түүхэд 30 жилийн ойг тохиолдуулан хүлээн авч хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ боллоо.

Баян-Өндөр сумын ИТХ-ын дарга асан Х.Буянхишиг, жолооч С.Гиваасүрэн нарыг хүлээн авч түүх сэргээсэн, сургаал хайрласан уулзалт болов. Сумын ИТХ-ын Дарга Б.Баасансүрэн "Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг бэхжүүлэх, үүсгэн байгуулахад  та бүгдийн оруулсан гавьяа, хийж бүтээсэн бүхэн бидний болон хойч ирээдүйн үе үеийн хурлын байгууллагын  ажил үйлсийн бахархал, уламжлал, үлгэр дуурайл болно" хэмээн онцлон тэмдэглэв.

Сумын ИТХ-аас азай буурлуудаа жил бүр хоёроос доошгүй удаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэн, уулзалт арга хэмжээг зохион байгуулж хэвшсэн билээ.

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

санал өгсөн: 13
13 / 100%