ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Орхон аймгийн Ахмадын хорооны түүхт 30 жилийн ойн баярын хурал боллоо

2018-10-01

НҮБ-ын ерөнхий асамблей 1992 оноос эхэлж жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрийг олон улсын ахмадын баяр болгон тэмдэглэхийг дэлхий даяар албан ёсоор тунхагласаны дагуу манай улс 1992 оноос эхлэн ахмадын баярыг тэмдэглэсээр даруй 26 жил болжээ.

   Орхон аймгийн Ахмадын хорооны түүхт 30 жилийн ойн баярын хурал өчигдөр Уурхайчин соёлын ордны их танхимд боллоо. Уг арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Засаг дарга Д.Батлут болон бусад албаны хүмүүс оролцож баяр хүргэж үг хэллээ. 
   Орхон аймгийн Ахмадын хороо нь 2018 онд “Ахмадын ордон”-оо тохижуулан, чийрэгжүүлэлтийн танхим шинээр байгуулж, шаардагдах тоног төхөөрөмжөөр ханган, ахмадуудын дунд зохиодог соёл урлаг, биеийн тамирын уралдаан тэмцээн зэрэг уламжлалт ажлуудаа улам эрчимжүүлж ажиллаж байгаа талаар аймгийн ахмадын хорооны дарга Буянхишиг танилцуулсан.