Орхон аймгийн Ахмадын хорооны түүхт
30 жилийн ойн баярын мэнд хүргэе.
МЭНДЧИЛГЭЭ
Ахмад настан азай буурлууд аа.
Орхон аймгийнхаа хөгжил дэвшил, хойч үеийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж, уйгагүй зүтгэж ирсэн ахмад буурлууд, та бүхэндээ Олон Улсын Ахмадын баярын мэндийг хүргэе.
Зууны манлай бүтээн байгуулалт болсон Эрдэнэт хотынхоо хөгжил цэцэглэлтийн төлөө шударга, бүтээлч хөдөлмөрөө зориулсан үе үеийн ахмад настнуудаараа бид цаг үргэлж бахархаж, бас үлгэр дууриалал авч байдаг билээ.
Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бодлогын төвд ахмад настны эрүүл мэнд, нийгмийн халамж, хамгааллын асуудал онцгой байр суурь эзэлдэг. Ахмадуудад зориулсан шуурхай үйлчилгээ үзүүлэх, нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулах, эрүүл энх, урт удаан насалж, аз жаргалтай амьдрах боломж нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тодорхой бодлого чиглэл гарган ажиллаж байна.
Цаашид ч ахмад настнуудынхаа төлөө, та нарынхаа амьдралын баталгааг дээшлүүлэхийн төлөө тууштай, алсын хараатай бодлого боловсруулж хэрэгжүүлэх болно.
Төрөлх эх орон, Эрдэнэт хотынхоо төлөө бие сэтгэл, хөдөлмөр зүтгэлээ харамгүй зориулсан буянт буурлууд Та бүхэндээ зуу насалж, зургаадай таягаа тулж, үр хүүхэд, төр түмэндээ түшиг нь болж явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
ОРХОН АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА П.ПҮРЭВЛХАГВА