ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Аймгийн ИТХ-ын Эрх зүй, нутгийн удирдлагын хөгжлийн хороо Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн хэрэгжилтийн явц байдалтай танилцлаа

2018-09-24

  Аймгийн ИТХ-ын Эрх зүй, нутгийн удирдлагын хөгжлийн хороо 2017 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн эрүүгийн болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, зөрчлийн болон зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулиудын хэрэгжилтийн явц байдалтай танилцах ажлын хүрээнд аймгийн Цагдаагийн газраас 2018 оны 09 дүгээр сарын 24-ны өдөр хорооны гишүүдэд мэдээлэл өглөө.   
   Дээрхи хуулиудын хэрэгжилтийн явц байдлын талаарх мэдээлэлд Эрх зүй, нутгийн удирдлагын хөгжлийн хорооны гишүүн В.Адъяа, Г.Эрдэнэбат, Ц.Алтаншагай, И.Баасанжав, Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн дарга, дэд хурандаа Б.Энх-Ертөнц болон албаны хүмүүс оролцлоо.