Өнөөдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ХV хуралдаан хуралдлаа. Тэргүүлэгчдийн хуралдаанаар Аймгийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэв журам, сахилга хариуцлагыг сайжруулах талаар 2018-2022 онд баримтлах бодлого батлах тухай, Шагналд тодорхойлох тухай, бусад гэсэн асуудлуудыг хэлэлцлээ.
Аймгийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэв журам, сахилга хариуцлагыг сайжруулах талаар 2018-2022 онд баримтлах бодлого батлах тухай асуудлыг аймгийн ЗДТГ-ын хууль эрхзүйн хэлтсийн дарга Б.Ганзориг танилцуулсан. Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид асуулт асууж, санал хэлснээр аймгийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэв журам, сахилга хариуцлагыг сайжруулах талаар 2018-2022 онд баримтлах бодлого батлах тухай асуудлыг хэлэлцэн баталлаа.