ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ

2018-09-11

  Өнөөдөр улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг санан дурсах, тэдний гэгээн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээний хүрээнд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга П.Пүрэвлхагва хэлмэгдэгсэд, тэдний ар гэр, ач зээ нарын төлөөллийг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ. Мөн аймгийн ИТХ, ЦАУЗБСК-оос хүндэтгэлийн цуглааныг зохион байгуулж, Монгол улсын Ерөнхий сайд агсан А.Амарын хөшөөнд цэцэг өргөх хүндэтгэлийн ёслол боллоо.  
   Хүндэтгэлийн цуглаанд аймгийн ИТХ-ын дарга, аймгийн ЦАУЗБСК-ын дарга П.Пүрэвлхагва, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг болон аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид, төр захиргааны байгууллагын удирдлагууд, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, аймагт үйл ажиллагаа явуулдаг хийдийн хамба лам нар, хэлмэгдэгсдийн ар гэр, ач зээ нарын төлөөлөл 60 гаруй хүн оролцлоо.  
  Мөн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг угтан ерөнхий боловсролын сургуулийн ахлах, дунд ангийн сурагчдийг аймгийн Музей үзүүлж, сурагчдын дунд “Улс төрийн хэлмэгдүүлэлт, түүний хор уршиг” сэдэвт гар зургийн уралдааныг зохион явуулсан ба уралдаанд шалгарсан 6 сурагчдад дурсамж, мөнгөн шагналыг гардуулав.
  Тус арга хэмжээний үргэлжлэл болгон “Хутагт ламын хийд”-д хэлмэгдэгсдийн ар гэр, үр хүүхэд, ойр дотны 40 гаруй хүмүүсийг оролцуулан буяны ном хурах үйл ажиллагаа боллоо.