Өнөөдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Пүрэвлхагва Баян-Өндөр сумын 21, Жаргалант сумын 3 багийн ИНХ-ын дарга нартай уулзалт хийлээ.
Уулзалтаар аймгийн ИТХ-ын дарга аймаг, орон нутгийн бодлого үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж, хөдөө аж ахуй, хотын өвөлжилтийн бэлтгэл ажлууд болоод багтаа хийгдэж буй хөрөнгө оруулалтын ажлуудын чанар, гүйцэтгэлийн явцад тавих захиалагчийн хяналтыг сайжруулах, багуудын засаг дарга нартайгаа хамтран ажиллах талаар үүрэг даалгавар өгсөн.