ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва Жаргалант сумын сургууль, цэцэрлэгийн нээлтэд оролцлоо

2018-09-05

 Өнөөдөр 2018-2019 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо. Орхон аймгийн Жаргалант сумын III цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулийн 2018-2019 оны хичээлийн шинэ жилийн нээлтэнд аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва оролцож багш сурагчдад баяр хүргэж, үг хэллээ. 

   Тэрээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бодлогын үндсэн чиглэлд шат шатны боловсролын байгууллагын талаар туссан бодлого хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байгааг дуулгаад, үндэсний үнэт зүйлсээ дээдэлсэн Монгол хүнийг төлөвшүүлэх үйлсэд манлайлан оролцохыг уриалж, хүүхэд багачууд, багш, сурган хүмүүжүүлэгчид, боловсролын салбарын ажилтан ажиллагсдад баярын мэндийг хүргэж эрдэм номын их үйлсэд нь амжилт хүслээ. Аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва сургууль, цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн нээлтэнд оролцох үеэрээ Жаргалант сумын цэцэрлэгт 2, сургуульд 5 зөөврийн компьютер өгөх болсныг дуулгасан юм.   

   Энэ хичээлийн жилд аймгийн хэмжээнд 39 цэцэрлэгт 8875 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж, нэгдүгээр ангид 2100 хүүхэд элсэн орж, ерөнхий боловсролын 24 бүрэн дунд сургуульд 20850 сурагч суралцана.