ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДҮҮЛЭЛТИЙН ТАЛААР ХИЧЭЭЛ ЗААЛАА

2014-09-10

Монгол Улс жил бүрийн есдүгээр сарын 10-ныг улстөрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон тэмдэглэж ирснээс хойш 18 жил болж байна. Энэ өдрийг тохиолдуулан Аймгийн ИТХ-ын дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга Б.Мягмарсүрэн өчигдөр “Улс төрийн хэлмэгдүүлэлт, түүний хор холбогдол, хэлмэгдэгсдийг цагаатгахын учир” сэдвээр оюутан сурагчдад хичээл заалаа. Хэлмэгдүүлэлт гэж юу болох, улс төрийн хэлмэгдүүлэлт ямар ямар улс оронд болж байсан, Монголд явагдсан улс төрийн хэлмэгдүүлэлтийн шалтгаан юу байсан, Хэлмэгдүүлэлтийн хор уршиг, Цагаатгах үйл ажиллагаа зэрэг сэдвүүдээр Б.Мягмарсүрэн дарга хичээлийн явцад оюутан сурагчидтай чөлөөтэй ярилцаж санаа бодлоо солилцлоо.

 “Улс төрийн хэлмэгдүүлэлт, түүний хор уршиг” сэдвээр зарласан эссэ бичлэгийн уралдаанд амжилттай оролцсон сурагчид хичээлийн дараа эссэгээ уншиж танилцуулан улстөрийн хэлмэгдүүлэлтийн талаарх үзэл бодлоо хуваалцлаа. Эссэ бичлэгийн уралдаанд Наран цогцолбор сургуулийн 11б ангийн сурагч Ц.Хулан 1-р байр, Орхон цогцолбор сургуулийн 9б-ангийн сурагч Э.Баяржаргал 2-р байр, Орхон цогцолбор сургуулийн 10а ангийн сурагч М.Мягмарбаяр, Эрдэм ахлах сургуулийн 11к ангийн сурагч Г.Эрдэнэтуяа нар 3-р байр эзэлсэн байна. Улс төрийн хэлмэгдүүлэлтийн талаар үзэл бодол, авъяас оюунаа уралдуулан байр эзэлсэн сурагчдад энэ үеэр шагналыг нь гардуулж өглөө.

Өнөөдрийн энэ үйл ажиллагааг Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс, Аймгийн боловсролын газар хамтран зохион байгуулсан бөгөөд жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.