Орхончууд, Эрдэнэтчүүд Та бүхэндээ Тулгар төр байгуулагдсаны 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн Үндэсний их баяр наадмын мэндийг Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа өөд өөд нь өргөн дэвшүүлж эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
Хүчит бөхчүүд нь тэнгэр алдлан дэвж, хурдан хүлгүүд нь шандас мэдэн хурдалж, эрхий мэргэн харваачид нь цэц юугаа сорьсон дэлхийд ганцхан Монгол наадмаараа дэнж хотойтол сайхан наадаарай!