ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн түүхт 40 жилийн ойн баяр өнөөдөр боллоо

2018-06-28

Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн эхний ээлж 1978 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ашиглалтад орж анхны баяжмалаа гаргаж эхэлснээс хойш эдүгээ 40 дэх жилтэйгээ золгож, өнөөдөр ойн баяраа тэмдэглэж байна. Тэртээ 40 жилийн өмнө нэг жилд  4,0 сая тонн  хүдэр боловсруулах хүчин чадалтайгаар үйлдвэрлэлээ эхлүүлж байсан. Эрдэнэт үйлдвэр өнөөдөр жилд 35,1 сая тонн хүдэр боловсруулж техник технологийн шинэчлэл хийж, үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэн ажиллаж байна.

  Эрдэнэт үйлдвэр нь гадаадын хөрөнгө оруулалттай үйлдвэр олон жил улсдаа үр бүтээлтэй ажиллаж чаддагийг харуулж, Монголчууд дэлхийн хэмжээний үйлдвэрийг чадварлаг удирдаж, ажиллаж, шинэ техник технологи нэвтрүүлж үйлдвэрээ хөгжүүлж буйг амьдрал дээр баталсан юм. 

 Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн түүх нь үе үеийн уурхайчид тэдгээрийн ар гэрийнхний итгэл, эх оронч сэтгэл, амжилт бүтээлийн үр дүн, цаашлаад Эрдэнэт хот, Орхон аймгийн нийт иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд, гадаад дотоодын түншлэгчдийн үр ашигтай хамтарч ажиллаж ирсэний түүх юм.