ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“Хөгжлийн түүчээ-Хүний хөгжил” сэдэвт “Төлөөлөгчийн нэг өдөр” ажил Наран багаас эхлэнэ

2018-02-08

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Эрх зүй, нутгийн удирдлагын хөгжлийн хорооноос санаачлан аймгийн ЗДТГ-тай хамтран зохион байгуулж буй “Хөгжлийн түүчээ-Хүний хөгжил” сэдэвт “Төлөөлөгчийн нэг өдөр” ажил 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 10:00-18:00 цагийн хооронд “Наран” багийн байранд болно.   
   “Төлөөлөгчийн нэг өдөр” ажил нь төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, шуурхай, чанартай болгох, багийн үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлэх, иргэд багийн хоорондын харилцааг идэвхжүүлэн, иргэдийн хүсэлтийг шуурхай шийдвэрлэх зорилготой юм.  


   Наран баг: 2018.02.10-ны өдөр 10:00-18:00 цагийн хооронд  / Багийн байранд /
  Бүрэнбүст баг: 2018.02.11-ны өдөр 10:00-18:00 цагийн хооронд /5-р сургуулийн байранд /
   Жаргалант сум: 2018.02.12-ны өдөр 10:00-18:00 цагийн хооронд / Соёлын төвд /