Аймгийн ИТХ-ын Эрх зүй, нутгийн удирдлагын хөгжлийн хорооноос санаачлан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, аймгийн ЗДТГ, төрийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж буй “Хөгжлийн түүчээ-Хүний хөгжил” сэдэвт “Төлөөлөгчийн нэг өдөр” арга хэмжээ өнөөдөр Согоот багт боллоо. Энэхүү үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын даргын зөвлөх Ш.Ганбат, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Б.Мөнхнасан, Д.Эрдэнэбат болон аймаг, сумын ИТХ-ын Төлөөлөгчид хүрэлцэн ирсэн юм.
“Төлөөлөгчийн нэг өдөр” арга хэмжээ нь Наран, Бүрэнбүст, Даваат, Яргуйт, Дэнж, Эрдэнэ, Оюут, Зэст, Их залуу, Баянцагаан, Согоот багууд болон Жаргалант сумд зохион байгуулагдаад байна.