ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“Төлөөлөгчийн нэг өдөр” арга хэмжээ Баянцагаан багт боллоо

2018-06-07

Аймгийн ИТХ-ын Эрх зүй, нутгийн удирдлагын хөгжлийн хорооноос санаачлан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, аймгийн ЗДТГ, төрийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж буй “Хөгжлийн түүчээ-Хүний хөгжил” сэдэвт “Төлөөлөгчийн нэг өдөр” арга хэмжээ өнөөдөр Баянцагаан багт боллоо. Энэхүү үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Засаг дарга Д.Батлут, Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч С.Жаргалсайхан, М.Түмэнжаргал, Б.Оюунбаяр, Баян Өндөр сумын ИТХ-ын дарга Б.Баасансүрэн, Засаг дарга С.Ганцогт болон аймаг, сумын ИТХ-ын Төлөөлөгчид хүрэлцэн ирсэн юм. 
   “Төлөөлөгчийн нэг өдөр” арга хэмжээ нь Наран, Бүрэнбүст, Даваат, Яргуйт, Дэнж, Эрдэнэ, Оюут, Зэст, Их залуу, Баянцагаан багууд болон Жаргалант сумд зохион байгуулагдаад байна.