Алдарт эхийн одонг гардууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн 54 дүгээр зарлигаар тус сумын 1-р багийн малчин Сүхбатын Буянхишиг, Сүхдоржийн Наранцэцэг, Нансалын Оюунбаяр, 2 дугаар багийн малчин Баатарсүрэнгийн Болортуяа, Лхагваагийн Энхтүвшин, Долгорын Эрдэнэцэцэг, Эрдэнэхүүгийн Янжмаа, 3 дугаар багийн малчин Долгорын Ганцэцэг, Сүхбатын Мөнхтогоо, 4 дүгээр багийн малчин Баярсайханы Бүжинлхам, 5 дугаар багийн малчин Оюунчимэгийн Болортуяа, Баасангийн Мөнхтунгалаг, Батболдын Одгэрэл, Тогоожамцын Очир-Эрдэнэ, Халтарын Тунгалагболор, 6 дугаар багийн иргэн Лхагваагийн Тогмидмаа нарын 16 эх “Алдарт эх-2” одонгоор шагнагдлаа. Шагналыг сумын ИТХ-ын дарга С.Гонгор, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Хоролсүрэн, Засаг даргын орлогч Ц.Дашдэмбэрэл нар эх үрсийн баярын нээлтийн арга хэмжээн дээр хүндэтгэлтэйгээр гардууллаа. Нийт одон авсан эхчүүдэд зориулж хөгжмийн дугуйлангийн сурагчид урлагийн тоглолт үзүүллээ.