ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хүүхдийн эмнэлэг ашиглалтанд орлоо

2018-06-05

  Өнөөдөр аймгийн БОЭТ-ийн хүүхдийн эмнэлгийн барилгын ажлыг ашиглалтанд хүлээн авах ёслолын ажиллагаа боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, Засаг даргын дэд бүтэц, хот байгуулалт хариуцсан орлогч С.Батжаргал, Хотын захирагчийн албаны дарга М.Түмэнжаргал, Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогт, Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мөнхцэцэг, БОЭТ-ийн дарга Б.Батсүх, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч Д.Дэлгэрбаяр нарын албаны хүмүүс оролцлоо.

  Барилгын ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 4.2 тэрбум төгрөгийн өртөгтэйгөөр “Цомбон тоосго” ХХК гүйцэтгэсэн бөгөөд орчин үеийн хүүхдийн эмнэлгийн стандартын дагуу өвчтөн хэвтэн эмчлүүлэх 50 ортой, хамгийн сүүлийн үеийн шийдэл бүхий хүчилтөрөгчийн хоолой, давхар бүртээ сувилагчийн пост, зоорийн давхартаа гал тогоо, сургалтын өрөө, дээд давхартаа техникийн хэсэг, хоёр давхартаа хүүхдийн тоглоомын өрөөтэй баригдсан байна.