ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“Алдарт эх”-ийн одонгоор 185 ээж энгэрээ мялаалаа

2018-05-31

Өнөөдөр Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Эх үрсийн баярыг тохиолдуулан олон хүүхэд төрүүлж өсгөн хүмүүжүүлсэн эхчүүдийг “Алдарт эх” одонгоор шагнах ёслолын ажиллагаа Уурхайчин соёлын ордны их танхимд боллоо. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Пүрэвлхагва шагнал гардуулах ёслолын ажиллагааг нээж, Засаг дарга Д.Батлут баяр хүргэж үг хэлсэн юм.

  Тус хүндэтгэлийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, аймгийн Засаг дарга Д.Батлут, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч, Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Д.Эрдэнэбат нар оролцож шагнал гардуулан баяр хүргэлээ.

  Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигийг аймгийн ИТХ-ын Ажлын албаны ахлах ажилтан Б.Золоо уншиж танилцуулсан. Аймгийн хэмжээнд “Алдарт эх” I, II одонгоор нийт 185 эхчүүд шагнагдсан юм.  Баян-Өндөр сумын Дэнж багийн иргэн Б.Мөнхцэцэг, Бүрэнбүст багийн иргэн Ж.Оюунтуяа, Эрдэнэ багийн иргэн З.Цэрэндулам нарын 6 хүүхэд төрүүлж өсгөсөн 7 ээж “Алдарт эх”ийн I одонгоор, Баян-Өндөр сумын Согоот багийн иргэн П.Байгалсайхан, Баянцагаан багийн иргэн Д.Алиманцэцэг, Цагаанчулуут багийн иргэн Т.Дуламсүрэн, Жаргалант сумын Дулаан-Уул багийн иргэн Д.Долгорсүрэн, Улаантолгой багийн иргэн О.Мөнхцэцэг нарын 178 ээж “Алдарт эх” II одонгоор энгэрээ мялаалаа.