УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлагаас хамтран хэрэгжүүлж буй "Монгол улс дахь төлөөллийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь" төслөөс зохион байгуулж байгаа эмэгтэй төлөөлөгчдийг чадавхжуулах "Нутгийн удирдлагад эмэгтэйчүүдийн манлайлал" сургалтад ИТХ-ын төлөөлөгч Ц.Оюун, В.Түвшинсайхан, Ю.Нармандах нар хамрагдлаа. Эмэгтэй төлөөлөгчдөөс суманд тулгамдаж буй 1 асуудлыг сонгон авч түүнийгээ ажил хэрэг болгох шийдэлд хүрсэн нь сургалтын давуу тал байлаа.