Аймгийн ИТХ-ын Эрх зүй, нутгийн удирдлагын хөгжлийн хорооноос санаачлан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, аймгийн ЗДТГ, төрийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж буй “Хөгжлийн түүчээ-Хүний хөгжил” сэдэвт “Төлөөлөгчийн нэг өдөр” арга хэмжээ өнөөдөр Оюут багт боллоо. Энэхүү үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч М.Байгалмаа, Ц.Гансүх болон аймаг, сумын ИТХ-ын Төлөөлөгчид хүрэлцэн ирсэн юм.