ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн VII хуралдаан хуралдлаа

2018-05-09

   Өнөөдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн VII хуралдаан хуралдлаа. Тэргүүлэгчдийн хуралдаанаар  “Эрдэнэтчүүд эрдэнэтчүүддээ хайртай”  дэд хөтөлбөрийн 2017 оны хэрэгжилтийн тайлан, “Багш” дэд хөтөлбөрийн 2017 оны хэрэгжилтийн тайлан, “Эмч”  дэд хөтөлбөрийн 2017 оны хэрэгжилтийн тайлан, “Ач санах”  дэд хөтөлбөрийн 2017 оны хэрэгжилтийн тайлан, “Чөлөөт цагийн талбай”  дэд хөтөлбөрийн 2017 оны хэрэгжилтийн тайлан, “Эрдэнэт хотын хүндэт иргэн” шагналын журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Шагналд тодорхойлох тухай, Хөрөнгө оруулалтын ажлын нэр өөрчлөх тухай, Зөвшөөрөл олгох, хугацаа сунгах тухай, Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа сүм, хийдүүдэд хяналт, шалгалт хийсэн талаар танилцуулга, Зөвлөмж танилцуулах тухай  гэсэн 11 асуудал хэлэлцлээ. 
   Өрхийн хөдөлмөрийн насны, хөдөлмөр эрхлэх чадвартай иргэнийг тодорхойлж, тэдгээр өрх, өрхийн гишүүдийн эрэлт, хэрэгцээ, санаачилга, боломжинд тулгуурлан “Хөдөлмөрт бэлтгэх, ажилд зуучлах, мэргэжлийн ур чадвар олгох, ажлын байр бий болгоход нь дэмжлэг үзүүлэх” зэрэг үйлчилгээг багцлан хүргэх замаар сонгогдсон өрх, иргэнийг ажилтай орлоготой болгож, амьжиргааны түвшинг тасралтгүй дээшлүүлэх зорилго бүхий “Эрдэнэтчүүд эрдэнэтчүүддээ хайртай”  дэд хөтөлбөрийн талаар 2017 онд 4 үйл ажиллагааны хүрээнд 32 арга хэмжээ авч хэрэгжүүлсэн байна. 
   Хэлэлцэх асуудлын төлөвлөгөөний дагуу “Эмч” дэд хөтөлбөр, “Багш” дэд хөтөлбөр болон “Ач санах”, “Чөлөөт цагийн талбай” дэд хөтөлбөрүүдийн явц байдал, 2017 оны хэрэгжилтийн тайланг аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Бумансор танилцуулсан. Холбогдох асуудлуудаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид “Чөлөөт цагийн талбай” дэд хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй ажлын явц, чанар гүйцэтгэлд анхаарч, хүүхдийн тоглоомын талбай болон бусад хийгдэж буй зүйлд нэгдсэн зураг төсөвтэй, хариуцах эзэнтэй байх талаар холбогдох хүмүүсээс асуулт асууж санал хэлсэн юм.
   Мөн “Эрдэнэт хотын хүндэт иргэн” шагналын журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Шагналд тодорхойлох тухай, Зөвшөөрөл олгох, хугацаа сунгах тухай асуудлуудыг хэлэлцэн баталлаа.