ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Мэндчилгээ

2014-09-01

Аймгийнхаа нийт багш сурган хүмүүжүүлэгчид, оюутан сурагчид та бүхний амар амгаланг айлтгахын ялдамд 2014-2015 оны хичээлийн шинэ жилийн мэнд дэвшүүлье !

Аймгийн хэмжээнд хичээлийн шинэ жилийн бэлтгэл бүх чиглэлээр амжилттай хангагдаж,эрдмийн өргөө сургууль,цэцэрлэгүүд маань мянга манган оюутан сурагчид, хүүхэд багачуудаа хүлээн авч ,эрдэм номынхоо их аянд шамдан орж байна.

            Хичээлийн шинэ жил бүхэн өөр өөрийн онцлогтой, тавьсан тодорхой зорилготой байдаг. Энэ хичээлийн жилд боловсролын салбарын шинэтгэлийн бодлого гүнзгийрэн хэрэгжихийн зэрэгцээ Бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрөөр хичээллэх  гэж  байгаагаараа  онцлог юм.

XXI зуун бол боловсролын зуун, эрдэм мэдлэгийн зуун. Орхон аймаг боловсролын салбартаа ихээхэн анхаарч байна. 2014 оны II улиралд Аймгийн ИТХ-аас “Мэдлэгт суурилсан Эрдэнэт” хөтөлбөрийг баталж, улсын хэмжээнд анх удаа хөгжлийнхөө суурь дэвсгэрийг хүн ардынхаа оюун, эрдэм мэдлэг хэмээн бодлогын хэмжээнд тунхаглан зарлалаа. Хичээлийн шинэ жилийн эхэнд буюу энэ IX сард Аймгийн ИТХ-ын хуралдаанаар Орхон аймгийн боловсролын салбарын талаар баримтлах бодлогыг хэлэлцэх гэж байна.

             Аймгийн эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд боловсролын салбарын олон чухал асуудлууд тусан  хэрэгжиж байгаагийн дотор  шинээр цэцэрлэг  барих гэр хороолллын сургуулийг төвийн шугамд холбох, Биеийн тамирын заалыг ашиглалтанд оруулах, онлайн сүлжээг нэвтрүүлэх, сургууль цэцэрлэгүүдийг камержуулах , мэргэжлийн боловсролын байгууллагын төгсөгчдийг ажлын байраар хангахад орон нутгийнхаа байгууллага аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах, багш нарынхаа мэдлэг чадварыг дээшлүүлэх зэрэг  олон асуудлууд багтаж байна . 2014 онд Аймгийн боловсролын салбарт улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө,  гадаадын хөрөнгө оруулалтаар нийт 4,7 тэрбум төгрөгийн  хөрөнгө оруулалт хийгдэж  байна.

Боловсролын  салбарын шинэтгэлийн болон Нутгийн удирдлагын бодлого шийдвэр тууштай  хэрэгжиж,  шинэ хичээлийн жил  болгонд шинэчлэлийн хөдөлгүүр эрч хүчээ нэмж байх учиртай.

Нийт багш сурган хүмүүжүүлэгчид, оюутан сурагчид, хүүхэд багачууд та бүхэндээ 2014-2015 оны хичээлийн жилдээ амжилт бүтээл дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг дахин өргөн дзвшүүлье.

 Сайн үйлс дэлгэрэх болтугай.