Хятадын олон улсын бизнес эрхлэгчдийн холбоо, Хятадын Олон Улсын Худалдааг Дэмжих Хороо, ӨМӨЗО-ны Ардын Засгийн Газрын дэмжлэгтэйгээр Манжуур хотод Хятад, Монгол, Орос, гурван орны харилцаа холбоо, эдийн засаг худалдааны харилцаанд түлхэц өгч, бүс нутгийн худалдааны хамтын ажиллагааны шинэ хандлагыг бий болгох зорилго бүхий “Хятад, Монгол, Орос” гурван улсын техник тоног төхөөрөмж, барилгын материалын болон гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн яармаг 2014 оны 8 дугаар сарын 22-25-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Ерөнхий зохион байгуулагчаар Хятадын олон улсын бизнес эрхлэгчдийн холбоо ажиллав.
БНХАУ-ын ӨМӨЗО –ны Манжуур хотод болсон энэхүү үзэсгэлэн яармагт Орхон аймгаас ИТХ-ын Тэргүүлэгч төлөөлөгч, ЗДТГ-ын хэлтсийн дарга, ажилтнууд болон бизнес эрхлэгчдийн төлөөллөөс бүрдсэн 100-гаад төлөөлөгчид оролцсон бөгөөд цаашдын хамтын ажиллагааны талаар саналаа солилцлоо.
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Т.Соёл-Эрдэнээр ахлуулсан бүрэлдэхүүнд Тэргүүлэгч Д.Дэлгэрбаяр, Эрх зүй нутгийн удирдлагын хөгжлийн хорооны дарга Р.Цэрэндорж, Нийгмийн хөгжлийн хорооны дарга С.Эрдэнэбат, Өргөдөл гомдлын хорооны дарга М.Болдбаатар. төлөөлөгч С.Жаргалсайхан, Д.Галбаатар, ИТХ-ын Ажлын албаны намын бүлгийн ажил хариуцсан ажилтан Т.Баясгалан П.Энхцэцэг, Б.Ганзориг нар оролцоод ирлээ.