Улсын
Их Хурлын Тамгын газар, төслийн нэгжээс зохион байгуулж буй ИТХ-ын
хуралдааны үлгэрчилсэн жишиг дэгийг боловсронгуй болгох, ИТХ-д
нэвтрүүлэх ажлын хэсгийн уулзалт аймгийн ЗДТГ-ын хурлын бага танхимд
болж байна.
Уулзалтаар- Жишиг дэг боловсруулах үндэслэл, танилцуулга, судалгааны үр дүн
- Жишиг дэгд оруулах нэмэлт өөрчлөлтийн саналыг хэлэлцэх
- Саналыг нэгтгэн, үлгэрчилсэн дэгийн эцсийн хувилбарыг ажлын хэсгээр батлах
- Үлгэрчилсэн дэгийгИТХ-д нэвтрүүлэх төлөвлөгөө гаргах, батлах зэрэг сэдвээр хэлэлцэх юм байна.
Уулзалтанд ажлын хэсгийн ахлагч, Ховд аймгийн ИТХТ-ийн нарийн бичгийн
дарга Б.Сандагсүрэн, ажлын хэсгийн гишүүд Архангай аймгийн ИТХТ-ийн
нарийн бичгийн дарга М.Батдорж, Баян-Өлгий аймгийн ИТХТ-ийн нарийн
бичгийн дарга А.Серикболат, Орхон аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга
Д.Эрдэнэцэцэг, Сургагч баг О.Тунгалаг, төслийн нэгжийн ажилтан
М.Мягмаргармаа нар оролцож байна.