Орон нутгийн өмчит байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах уг ажил нь тухайн байгууллагын ерөнхий үйл ажиллагаа, орон нутгийн өмчийн талаар баримталж буй бодлогын хэрэгжилт, явц байдал болон тулгамдаж буй асуудлуудтай биечлэн танилцах зэрэг ерөнхий чиглэлээр явагдсан юм.
Аймгийн орон нутгийн өмчит байгууллагууд болох “Хөх монгол
цогцолбор”ОНӨААТҮГ, “Их шүтээн цогцолбор”ОНӨААТҮГ, “Эрдэнэт ус, дулаан
түгээх сүлжээ”ОНӨХК, “Эрдэнэт шинжлэх ухаан, технологийн парк”ОНӨААТҮГ,
“Гэр бүлийн ордон”ОНӨААТҮГ, “Хот байгуулалт, барилга захиалагчийн
алба”ОНӨҮГ, “Цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламж”УТҮГ, “Нийтлэг
үйлчилгээний алба”УТҮГ зэрэг 8 байгууллагын үйл ажиллагаатай танилцан
холбогдох үүрэг чиглэлийг өгсөн юм.