ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Шашин, сүм хийдийн үйл ажиллагааны талаарх зөвлөмж

2018-04-06

Шинээр сүм, хийд, шашны байгууллага байгуулах, үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн хугацаагаа сунгахад “Төр, сүм хийдийн харилцааны тухай” хууль болон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2009 оны 98 дугаар тогтоол: “Аймгийн нутаг дэвсгэрт сүм, хийд, шашны байгууллага байгуулж, үйл ажиллагаа явуулах” журмын тухай:
   Сүм, хийдийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл хүссэн иргэд дараах бичиг баримтыг бүрдүүлж Хурлын ажлын албанд ирүүлнэ.
1. Сүм, хийд байгуулах шаардлага, шашны урсгал, үйл ажиллагааны онцлогийг тусгасан өргөдөл.
2. Сүм, хийд байгуулах тухай үүсгэн байгуулагчдын хурлын шийдвэр, дэлгэрэнгүй тэмдэглэл. /удирдах зөвлөлийн дарга болон гүйцэтгэх захирал, ахлагчийг сонгосон тухай/
3.  Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн есдүгээр зүйлийн 3 дахь заалтын шаардлагыг бүрэн хангасан дүрэмтэй байна.
4. Сүм, хийдийг үүсгэн байгуулагчид. удирдах зөвлөлийн дарга, ахлагч, гадаадын зөвлөх, номлогчийн бүртгэл, /овог, нэр, нас, хүйс, боловсрол, мэргэжил, шашны ямар боловсрол хэзээ, хэрхэн эзэмшсэн тухай, эрхэлсэн ажил, сургууль, харилцах утас г.м/
5. Сүм, хийдийн үйл ажиллагаа явуулах нөхцөл, шаардлагыг хангасан байр, танхим, үл хөдлөх хөрөнгийн бичиг баримтын хуулбар эсвэл байр танхим тогтвортой ашиглахаар байгуулсан гэрээ.
6. Сүм, хийдээс шүтэн бишрэгчид, итгэгчдийн дунд зохиох ажлын гол агуулга, чиглэл, шашны зан үйлийг явуулахад шаардагдах ном, судар, бусад хэрэгслийн жагсаалт.
7.  Сүм, хийдийн үйл ажиллагаа явуулах хөрөнгийн эх үүсвэр,  санхүүжилтийн тухай танилцуулга.
8. Гадаад харилцааны талаарх танилцуулга, гадаадын зөвлөх, сургагч нар ажиллах бол Цагдаагийн байгууллагын тодорхойлолт.

   Зөвшөөрөл авсан сүм, хийд, шашны байгууллага нь өөрийн байгууллагын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөн, анхны батлагдсан дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулсан, үйл ажиллагааны урсгал, чиглэлд өөрчлөлт орсон тохиолдолд тухай бүр аймгийн ИТХ-ын Ажлын албанд албан ёсоор мэдэгдэнэ.
  Үйл ажиллагааны зөвшөөрлийн хугацаагаа сунгахад дараах бичиг баримтыг бүрдүүлж, зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө Хурлын ажлын албанд ирүүлнэ.
1.  Хугацаа сунгахыг хүссэн өргөдөл.
2. Тухайн зөвшөөрлийн хугацаанд сүм, хийд, шашны байгууллагаас явуулсан үйл ажиллагааны дэлгэрэнгүй тайлан, аймгийн Татварын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтсийн тодорхойлолт.

   Сүм, хийд, шашны байгууллага нь тухайн жилд хийсэн ажлын тайлан, танилцуулгыг жил бүрийн 12 сарын 25-ны дотор ИТХ-ын Ажлын албанд ирүүлж байхыг мэдэгдье.

Сүм, хийд, шашны байгууллагын үйл ажиллагаанд хориглох зүйлс:

1. Монгол Улсын тусгаар тогтнол, Үндэсний аюулгүй байдал, иргэдийн зан заншил, уламжлалд харшлах болон хүмүүнлэг бус үйл ажиллагаа явуулах.
2. Шашны үйл ажиллагааг иргэдэд хууль бусаар сурталчлах, гудамж талбайд сурталчилгааны зурагт хуудас наах, иргэдийг өөртөө татах зорилгоор хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулах.
3. 18 нас хүрээгүй хүүхдийг шашны үйл ажиллагаанд татан оролцуулах, шашны сургууль, сүм хийдэд албадан суулгах.
4.  Төрийн харъяалал бүхий сургууль, соёлын байгууллагуудад шашны сургалт, цугларалт зохион байгуулах, багш нар өөрийн шүтдэг шашныг хүүхдэд шууд болон шууд бус ямар нэг хэлбэрээр сурталчлах.
5. Сүм хийдүүд дүрмээс гадуур үйл ажиллагаа явуулах, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр иргэдэд шашны зан үйлээс бусад аливаа үйлчилгээ явуулах.
6. ЕБС, цэцэрлэгүүдийн орчинд болон иргэний ахуйн зориулалттай газарт сүм, хийд байгуулах, үйл ажиллагаа явуулах.
7. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байгууллагын зөвшөөрөлгүйгээр аймгийн нутаг дэвсгэрт шашны үйл ажиллагаа явуулах.
  

АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ТӨР, СҮМ, ХИЙДИЙН ХАРИЛЦААГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛ