ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Өнөөдөр аймгийн ГХУСАЗЗ хуралдлаа

2018-03-09

  Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл өнөөдөр /2018.03.09/ хуралдлаа.  Өнөөдрийн хурлаар ГХУСАЗЗ-ийн 2017 оны ажлын танилцуулга, аймгийн хэмжээнд 2018 оны эхний 2 сарын байдлаар гарсан гэмт хэрэг, зөрчлийн мэдээлэл, анхаарах асуудал, ГХУСАЗЗ-ийн 2018 онд хийх ажлын төлөвлөгөө, зардлын хуваарь батлах тухай, Бусад гэсэн асуудлуудыг хэлэлцсэн юм.
   Өнгөрөгч 2017 онд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл төлөвлөгөөт олон ажлуудыг хийж хэрэгжүүлсэн. Аймгийн хэмжээнд ГХУС чиглэлээр хэрэгжүүлж буй ажил болон 2018 оны ажлын төлөвлөгөө, зардлын хуваарь батлах асуудлын талаар зөвлөлийн гишүүд асуулт асууж, санал хэллээ.
  Хулгайн болон бусад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудалд сум багийн түвшинд хийж хэрэгжүүлдэг хөршийн холбоог дэмжих, өсвөр үе, хүүхэд залуучуудын чөлөөт цагийн өнгөрүүлэхэд сургуулиудын заалыг үнэ төлбөргүй болгох, мөн тухайн сард өсөлт гарсан хэргүүдээс урьдчилан сэргийлэх талаар төсөв төлөвлөгөө батлан гаргаж тухай бүр хэрэгжүүлэх зэрэг саналууд гарсан юм.
   Мөн аймгийн хэмжээнд 2018 оны эхний 2 сарын байдлаар гарсан гэмт хэрэг, зөрчлийн мэдээллийг аймгийн Цагдаагийн газрын дарга А.Батбаяр танилцуулсан. Мэдээллийнхээ төгсгөлд 2017 оны 07 дугаар сарын 01 өдрөөс хэрэгжиж эхэлсэн “Зөрчлийн тухай хууль”-ийн дагуу зарим гэмт хэрэг өсөлттэй гарч байна. Энэ нь шинэ хуулийн зарим зүйл заалттай холбогдон мэдээллэгдэж байгаа гэдгийг хэлсэн юм.  Шинэ хууль хэрэгжиж эхлэхээс өмнө буюу 2017 оны эхний 2 сард согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 53 гарч байсан бол 2018 оны эхний 2 сарын байдлаар 40 гаруй хуувиар буурсан дүнтэй байгаа талаар дурьдсан юм.