Аймгийн
иргэдийн Төлөөлөгчийн хурал 2018 оны I-р улирлыг “Үндэсний
бахархал-Нутгийн хөгжил”, II-р улирлыг “Эх дэлхий, байгаль орчин-Эко
Эрдэнэт”, III-р улирлыг “Өвөлжилтийн бэлтгэл”, IV-р улирлыг “Төрийн
үйлчилгээний соёл” сэдвийн дор нэрэмжит аяныг зохион байгуулахаар
төлөвлөсний дагуу I-р улирлын аян үргэлжилж байна.
Аймгийн ИТХ-ын Эрх зүй, нутгийн удирдлагын хөгжлийн хорооноос санаачлан аймгийн ЗДТГ, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулж буй “Хөгжлийн түүчээ-Хүний хөгжил” сэдэвт “Төлөөлөгчийн нэг өдөр” ажил өнөөдөр “Бүрэнбүст” багт эхэллээ. Энэхүү үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын Орлогч А.Түвшинжаргал, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг болон аймаг, сумын ИТХ-ын Төлөөлөгчид хүрэлцэн ирсэн юм.