ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Аймгийн ИТХ-ын Ээлжит хуралдаан энэ сарын 23-ны өдөр хуралдана

2018-02-05

   Өнөөдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 03 дугаар хуралдаан хуралдаж Ээлжит хуралдаан зарлах тухай, Шагналд тодорхойлох тухай гэсэн 2 асуудал хэлэлцлээ. Хуралдаанаар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Ээлжит 10 дугаар хуралдааныг 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдуулахаар шийдвэрлэлээ.
   Аймгийн ИТХ-ын Ээлжит Х хуралдаанаар
1. Шилжих үлдэгдлээс зарцуулах хөрөнгийн жагсаалт батлах тухай
2.  Аймгийн авто замын тээврийн талаар 2018-2021 онд баримтлах бодлого батлах тухай

3. Бусад гэсэн асуудлыг хэлэлцэхээр боллоо.