ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Төрийн албан хаагчид хөрөнгө, орлогоо мэдүүлэх сургалтад хамрагдлаа

2018-01-19

   Улсын хэмжээнд нийтийн албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхол болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх хуулийн хугацаа 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс улс орон даяар эхэлсэн. Авлигын эсрэг хуульд заасны дагуу нийтийн албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгээ шинэчлэн мэдүүлэх ажил 2018 оны 2 дугаар сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.
   Уг ажилтай холбогдуулан Авлигатай тэмцэх газраас Орхон аймгийн нийтийн албан тушаалтнуудад зориулсан хөрөнгө орлогоо мэдүүлэх, арга зүйн заавар зөвлөгөө өгөх сургалтыг 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр аймгийн ГБХЗХГ-ын хурлын зааланд зохион явууллаа. 
   Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс холбогдох байгууллагуудад зөвлөмж, чиглэл хүргүүлэхийн зэрэгцээ мэдүүлэг гаргагч болон төрийн байгууллагын удирдлагууд, мэдүүлгийг бүртгэж, хянаж, хадгалах үүрэгтэй эрх бүхий албан тушаалтан нарт мэдээ мэдээллийг өглөө.
  Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс 2018 оны мэдүүлгийн бүрдүүлэлтийн онцлог, хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг “Баталгааны маягт”-аар хүлээн авч бүртгэх, мэдүүлгийн цахим системийн ашиглалт, анхаарах асуудал зэрэг холбогдох олон талт зөвлөмж зөвлөгөө танилцуулсан юм.