Өнөөдөр /2017.12.11/ тохиож буй “Эрдэнэт хотын өдөр”-т уригдан ирсэн ОХУ-ын Буриад Улсын Улаан Үүд хотын зочид төлөөлөгчдийг аймгийн удирдлагууд хүлээн авч уулзлаа. Тус хотоос ОХУ-ын Буриад Улсын Нийгмийн эрүүл мэндийн газрын орлогч дарга бөгөөд Улаан Үүд хотын зөвлөлийн Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга В.П.Амагыров, Улаан Үүд хотын Ахмадын зөвлөлийн дарга В.М.Очиров тэргүүтэй албаны хүмүүс хүрэлцэн ирсэн юм.
Тэгвэл ОХУ-ын Буриад Улсын Нийгмийн эрүүл мэндийн газрын орлогч дарга бөгөөд Улаан Үүд хотын зөвлөлийн Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга В.П.Амагыров хэлэхдээ “Эрдэнэт хотын нийт иргэдэд баярын мэнд дэвшүүлье. Улаан Үүд, Эрдэнэт хот ах дүүгийн харилцаа тогтоосноосоо хойш олон салбарт үр дүнтэй хамтран ажиллаж байна. Цаашид харилцаа, хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргахад аль аль талаасаа хичээн ажиллах болно” гэлээ.