12-р сарын 11-нд тохиох “Эрдэнэт хотын
өдөр”-т зориулж “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас Гэрэлт гудамж байгуулж
хотынхоо иргэдэд бэлэг барьлаа. Энэхүү гудамж нь тус үйлдвэрийн
захиргааны байрны урд байгуулагдсан бөгөөд 300 метр үргэлжилнэ. Үүнийг
тус үйлдвэрийн Цахилгаан цех хийж гүйцэтгэсэн байна.
Гэрэлт гудамжны нээлттэй хамтатган
шинэ жилийн мод асаах ёслолыг зохион байгууллаа. Уг ёслолд Эрдэнэт хотын
иргэд, “Шар айраг” хамтлаг, дуучин Б.Амархүү, Маралжингоо тэргүүтэй
урлаг соёлын одод оролцлоо. Энэ үеэр аймгийн Засаг даргьIн орлогч
А.Түвшинжаргал хэлсэн үгэндээ “Энэ сарын 11-нд Эрдэнэт хотын өдөр
тохионо. Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд энэ сайхан
бэлгийг хотын иргэддээ барьж байгаад талархаж байна. Эрдэнэт хотоо
хөгжүүлэхийн төлөө бид хамтдаа зүтгэх болно” гэсэн юм.
Тэгвэл "Монголын Зэс” корпорацийн
ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар хэлэхдээ “Манай үйлдвэр жил бүр
Эрдэнэтчүүддээ бэлэг барьж байхаар болсон. Энэ жил бид гэрэлт гудамжийг
байгуулан бэлэг барьж байна” хэмээн ярилаа.
Дашрамд дурдахад, “Эрдэнэт үйлдвэр”
ХХК ирэх гурван жилд Эрдэнэт хотод сургууль, цэцэрлэг гурвыг
байгуулахаар зорьж байгаа юм байна.