ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал хуралдана

2014-08-19

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар Аймгийн ИТХ-ын Ээлжит XVIII хуралдааныг 2014 оны 09 дүгээр  сарын  18-ны өдөр хуралдуулахаар товлон зарлаж дараах асуудлуудыг хэлэлцүүлэхээр тогтоосон байна.  Үүнд:

1.Орхон аймгийн боловсролын салбарыг хөгжүүлэх хөтөлбөрийн биелэлт, цаашид зохиох ажлын тухай

2.Аймгийн  нутгийн өөрөө удирдах  байгууллагын үйл ажиллагааны өнөөгийн байдал, түүний шалгуур хэмжүүр бий болгох тухай

3.Баян-Өндөр сумын Малчин багийг өөрчлөн Жаргалант суманд шилжүүлэх тухай

зэрэг болно.

Мөн хуралдааны бэлтгэл хангах арга хэмжээний төлөвлөгөөг баталж хэрэгжүүлэх ажил эхлээд байна.