Аймгийн ИТХ-ын дарга, ГХУСАЗЗ-ийн даргын баталсан удирдамжийн дагуу аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа сүм, хийдүүдийн үйл ажиллагаанд Төр, сүм, хийдийн харилцааны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, дүрэм журмын хэрэгжилтийн байдлыг шалгаж, танилцах, тэдгээрийн нарийвчилсан судалгааг гаргаж, бүртгэлд бүрэн хамруулах зорилгоор 2017 оны 05 дугаар сарын 15-19-ний өдрүүдэд ханалт шалгалтыг хийв.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд:
- Б.Оюунбаяр - Аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, Эрх зүй, нутгийн удирдлагын хөгжлийн хорооны дарга /Ажлын хэсгийн ахлагч/
- Г.Билгүүн - Аймгийн Тагнуулын газрын ажилтан
- Г.Гантөгс - Аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн ажилтан
- Д.Ганбат - Цагдаагийн газрын эрүүгийн төлөөлөгч
- Х.Батсүх - Аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч
- Ч.Биндэръяа - Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч
- С.Эрдэнэ - ОБГ-ын гамшгаас хамгаалах хяналтын улсын байцаагч
- Б.Ариунаа - БСУГ-ын мэргэжилтэн
- П.Энхцэцэг - Аймгийн ИТХ-ын Ажлын албаны ажилтан /нарийн бичгийн дарга/ нар ажиллав.
Шалгалтанд нийт 25 сүм, хийд хамрагдсанаас
Буддын шашны хийд -7
Дуган-1
Бөө мөргөлийн төв-1
Исламын шашны цуглаан -1
Христийн шашны 15 сүм цуглаан хамрагдах байснаас Жаргалант суманд үйл ажиллагаа явуулдаг Улаанбаатар гэрэлт ирээдүй сүм эзгүй байснаар шалгалтанд хамрагдаагүй, Мөн Говил багт байрлалтай Христийн ялалт сүм нь санхүүжилтийн эх үүсвэргүйн улмаас үйл ажиллагаа явуулахгүй байгаа гээд эзгүй байсан болно. Христийн ялалт сүм нь үйл ажиллагаагаа зогсоох хүсэлтээ ирүүлэхээр болов.
Хяналт шалгалтын ажлын хэсэг дараах чиглэлээр шалгалтыг явуулсан.
- Үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хуулийн дагуу авч, заасан хугацаанд сунгуулах болон дүрэмд орсон холбогдох өөрчлөлтийн талаар тухай бүр мэдээлж байгаа эсэх.
- Сүм хийдүүдийн үйл ажиллагаа нь дүрэмдээ нийцэж байгаа эсэх
- Тухайн сүм хийдийн дотоод дүрэм, журамд орсон өөрчлөлт нь холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх
- Сүм хийдүүдийн санхүүжилтийн эх үүсвэр, татвар төлөлтийн байдалтай танилцах
- Үйл ажиллагаа явуулж буй байр, танхим түүний эрүүл ахуй, стандартын шаардлага хангасан байдалтай танилцах
- Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 3, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 4 дэх заалтын хэрэгжилтийн байдал
- Шашин сүм хийд нь улс төрийн шинжтэй үйл ажиллагаа явуулж байгаа эсэх зэрэг асуудлуудыг чухалчлан шалгалаа.

Шалгалтанд хамрагдсан 23 сүм, хийд, шашны байгууллагаас хуулийн дагуу аймгийн ИТХ-аас зөвшөөрөл авч, уг зөвшөөрлийн үндсэн дээр Улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авсан 22 сүм, хийд байна.
- Дүрэмд орсон холбогдох өөрчлөлтийн талаар тухай бүр мэдээлж байгаа эсэх.
Сүм хийдүүд дүрэмд орсон өөрчлөлтийг зөвшөөрөл авах хугацаа нь дуусаж хугацаа сунгуулах хүсэлтээ аймгийн ИТХ-д ирүүлэхээс бусад тохиолдолд бүртгүүлэхгүй, мэдээлэхгүй байх нийтлэг зөрчил илэрч байсан ба сүм, хийдийн дүрэмд орсон өөрчлөлт бүрийг аймгийн ИТХ-д тухай бүр бүртгүүлж байх хуулийн заалтыг биелүүлж ажиллахыг анхааруулсан.
Мөн “Аймгийн нутаг дэвсгэрт сүм, хийд, шашны байгууллага байгуулж, үйл ажиллагаа явуулах журам”-ын 5.5 дахь заалтад сүм, хийд, шашны байгууллага нь лам, санваартан, шүтэн бишрэгчдийн тоо, тухайн жилд хийсэн ажлын үйл ажиллагааны тайлан, танилцуулгаа жил бүрийн 12 дугаар сарын 25-ны дотор аймгийн ИТХ-ын ажлын албанд ирүүлж байх гэсэн заалт нийтлэг зөрчигдөж байна. Журмыг мөрдөж ажиллах талаар зөвлөгөө, сануулга өгч ажиллаа.

- Сүм хийдүүдийн санхүүжилтийн эх үүсвэр, татвар төлөлтийн байдалтай танилцахад сүм, хийдүүд нь холбогдох татвараа төлж явдаг хэдий ч санхүүжилтийн эх үүсвэрээ сүсэгтэн, итгэгч иргэд байгууллагын өргөл хандив, зарим нэг гадаадын байгууллагаас авдаг гэх тайлбарыг өгч байсан хэдий ч санхүүжилтийн эх үүсвэрийн талаар тодорхой бүрэн дүүрэн тайлагнах ач холбогдол бүхий баримт бичиг, хандивлагч нарын талаар тодорхой мэдээлэл байхгүй байна.
Үйл ажиллагаа явуулж буй байр, танхим түүний аюулгүй байдал, эрүүл ахуй, стандартын шаардлага хангасан байдалтай танилцаж зөрчлүүдийг илрүүллээ.
Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 4 /Хүүхэд шашин шүтэх, эс шүтэх эрхтэй. Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хүсэлтийн дагуу хүүхдэд шашны боловсрол олгож болно. Хүүхдэд шашны үзэл номлолыг тулган хүлээлгэх, хүүхдийг хууран мэхлэх замаар шашны үйл ажиллагаанд татан оролцуулах, шашны сургууль, сүм хийдэд албадан суулгахыг хориглоно/ дэх заалтын хэрэгжилтийн байдлыг шалгахад Христийн чиглэлийн сүмүүдэд эцэг, эхийнхээ хамт сүмийн цуглаанд явж байна.

Хүүхдийн бүртгэл, судалгаа эцэг эх болон өөрийн хүссэн сүмд явах, хийдэд шавилан суух хүсэлт өргөдөл байхгүй нийтлэг зөрчил илэрч байна. БСУГ-ын мэргэжилтэн хүүхдийг хэрхэн бүртгэлжүүлж, хуулийн хэрэгжилтийг бүрэн ханган ажиллах талаар шаардлага тавьж зөвлөгөө өглөө.
- Шашны үйл ажиллагаа эрхлэх визээр Монгол улсад оршин сууж байгаа иргэний оршин суух үнэмлэхийн хугацааг шалгасан бөгөөд хугацаа дууссан зөрчил илрээгүй болно.
Шашин сүм хийд нь улс төрийн шинжтэй үйл ажиллагаа явуулж байгаа байдал мөн илрээгүй болно.
Цаашид авах арга хэмжээний тухай санал:Шашин сүм хийд нь улс төрийн шинжтэй үйл ажиллагаа явуулж байгаа байдал мөн илрээгүй болно.
1.Дээр нэр дурдагдсан төрийн байгууллагуудын хамтарсан хяналт, шалгалтыг жил бүр хийж хэвшүүлэх.
2.Зарим сүм, хийдүүдийн санхүүжилтийн эх үүсвэрт хуулинд нийцүүлэн шалгалт хийлгэж санхүүжилтийн эх үүсвэр, хандив тусламжийн талаарх мэдээллийг ил болгож, бүртгэл тайланг тогтмол буюу улирал бүр үнэн зөв гаргуулж авч байх. Татварын хэлтсээр дамжуулан заавар чиглэлийг сүм хийдүүдэд өгөх.
3.Шалгалтын бүрэлдэхүүнд орсон төрийн байгууллагууд нь нэгдсэн судалгаатай болж, холбогдох мэдээллийг шинэчлэн бүртгэх. Тухайн чиглэлийн мэдээллийг харилцан солилцож уялдаа холбоотой ажиллах.
4.Сүм хийдүүдийн хаяг, байршил, нэршил, номлогч, лам, тэргүүн, ахлагч нар солигдсон тохиолдолд ИТХ-ын ажлын албаны шашин сүм хийдийн асуудал хариуцаж буй мэргэжилтэнд тухай бүр мэдэгдэж байх, тайланг журмын дагуу ирүүлж байх үүргийг сүм хийдэд албан бичгээр хүргүүлэх.
5.ИТХ-ын ажлын алба нь шинээр сүм хийдийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл хүссэн, мөн зөвшөөрлөө сунгахаар хүсэлт гаргасан иргэдийн бичиг баримтыг хүлээн авахдаа ОБГ-ын галын дүгнэлт авсан эсэхийг харгалзан үзэх, бусад төрийн байгууллагуудаас санал авч байх.
6.Шашны байгууллагуудын үйл ажиллагаанд ИТХ-аас тавих хяналтыг сайжруулах, Аймгийн нутаг дэвсгэрт Төр, сүм, хийдийн харилцааг зохицуулах зөвлөлтэй болох цаашид ялангуяа уламжлалт бус шашинд улмаар Мормон, Ёхова зэрэг хүний нэрээр нэрлэсэн урсгалуудын сүмийн зөвшөөрлийн хугацааг сунгахдаа илүү анхаарах
7.Аймгийн нутаг дэвсгэрт Төр, Сүм хийдийн харилцааг зохицуулах тухай журмыг шинэчлэх