“Ногоон хөгжил-Тогтвортой хөгжил” сарын аянд Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн газар, Баян-Өндөр сумын ЗДТГ, Жаргалант сумын ЗДТГ, аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс гэсэн байгууллагуудад туг дэвтэр нэг сарын хүрээнд аялсан байна.
Аяны нээлт
“Ногоон хөгжил-Тогтвортой хөгжил” сарын аяны нээлтийг 10 сарын 04-ны
өдөр Нутгийн удирдлагын ордны Иргэний танхимд нээлтээ эхэллээ. Нээлтийн
арга хэмжээг ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва үг хэлж, ИТХ-ын Тэргүүлэгч
И.Баасанжав, Д.Бүүвэйбаатар, Байгаль орчин, хөдөө аж ахуйн хорооны
гишүүд аяны удирдамж хуваарийг танилцууллаа. Аянд оролцогч
байгууллагуудын удирдлага болох Байгаль орчин, аялал жуулчлалын газрын
дарга С.Жаргалсайхан, Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Ж.Бат-Өлзий,
Цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн газрын дарга Х.Оюун-Эрдэнэ,
Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогт, Жаргалант сумын Засаг дарга
Б.Зоригтбаяр, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн
мэргэжилтэн н.Батзаяа нарт нарт шилжин явах туг дэвтрийг аймгийн ИТХ-ын
дарга П.Пүрэвлхагва, ИТХ-ын Тэргүүлэгч И.Баасанжав, Д.Бүүвэйбаатар нар
гардуулж аяныг албан ёсоор эхлүүлсэн юм. Энэхүү аяны зорилго нь аймгийн
нийт иргэд, ААНБ-ийг байгаль орчин, ногоон хөгжилд уриалж байгаль орчны
хууль дүрэм сурталчилж, сургалт мэдээллээр хангахад оршино. Аянд оролцож
байгаа байгууллагууд “Ногоон хөгжил-тогтвортой хөгжил” аяны хүрээнд
тодорхой ажил санаачлан, төлөвлөгөө гаргаж оролцсон байна.
“Ногоон хөгжил-тогтвортой хөгжлийн үндэс” уриан дор зохион байгуулах
ажлын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын байгууллагуудын
намрын нээлттэй хаалганы өдөрлөгийг А.Амарын талбайд 2017 оны 10 дугаар
сарын 13-ны өдөр зохион байгуулж ажиллалаа. Энд: Байгаль орчин аяал
жуулчлалын газар, Ус цаг уур орчны шинжилгээний газар, Сум дундын ойн
анги, Сэлэнгэ голын сав газрын захиргаа зэрэг байгууллагууд хамтран
өөрсдийн байгууллагын үйл ажиллагаа болон хийж гүйцэтгэж буй ажлууд,
иргэдэд үзүүлж буй үйлчилгээнийхээ талаар болон Ногоон хөгжил-Тогтвортой
хөгжлийн талаарх мэдээ, мэдээллийг өгч ажиллалаа.
Мөн нээлттэй хаалганы өдөрлөгөөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны
63 дугаар зарлигийг дагуу мод бут сөөгний тарьц суулгацын үзэсгэлэн
худалдааг А.Амарын талбайд зохион явууллаа. Үзэсгэлэн худалдаагаар мод
үржүүлгийн үйл ажиллагаа явуулдаг 2 ААНБ, 7 иргэн оролцож 9 төрлийн 972 ширхэг бут сөөг зарж борлуулсан байна.
Аймгийн хэмжээнд бүх нийтээр мод тарих намрын өдрөөр 1214 иргэн, 74
аж ахуй нэгж байгууллагын оролцоотойгоор 12,355 мод бут сөөгийг
тарьснаас 3086 мод, 9269 бут сөөгийг тарьж, намрын цэнэг усалгааг хийж
гүйцэтгэлээ. Үүнээс Баян-Өндөр суманд 8820 ширхэг, Жаргалант суманд
3535 ширхэг мод бут сөөг тарьж ургууллаа.
Тус аяны хүрээнд Жаргалант сумын ойн санг гэрээгээр эзэмшиж байгаа
нөхөрлөлүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт заавар, зөвлөмж өгөх ажлын
хүрээнд Жаргалант сумын ИТХ-ын ажлын албатай хамтран ажиллалаа.
Жаргалант суманд дараах нөхөрлөлүүд үйл ажиллагаа явуулж байна. Үүнд:
1. Шувуут нөхөрлөл-Ахлагч С.Балжинням
2. Залаат нөхөрлөл- Ахлагч Д.Наран
3. Ногоон-Уул нөхөрлөл-Ахлагч Д.Батмөнх
4. Мөнх булаг нөхөрлөл-Ахлагч Д.Батдэлгэр
5. Табилин нөхөрлөл-Ахлагч Д.Балжинням
6. Урт нуур нөхөрлөл-Ахлагч Д.Батчулуун
7. Элсэн нуур нөхөрлөл-Ахлагч Т.Цэрэнсүрэн
8. Баруун хайрхан нөхөрлөл-Ахлагч Б.Ганчимэг
9. Зүүн булаг нөхөрлөл-Ахлагч Н.Лхамаа нартай уулзаж хий буй ажилтай нь танилцлаа.
Дээрх нөхөрлөлүүдэд Ойн тухай хууль, Хог хаягдлын тухай хуулийн эмхтгэл тарааж сурталчилгаа хийн ажилласан болно.