ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Аймгийн ИТХ-ын нэрэмжит ажил "Монгол наадам-Үндэсний бахархал" 7 дугаар сарын аяны тайлан

2017-08-05

Баяр наадмын үеэр аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчид наадамчин олон түмэндээ хүндэтгэл үзүүллээ

   Баяр наадмын үеэр аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчид иргэддээ хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаа 2017 оны 7 дугаар сарын 10 өглөө наадмын нээлтээр амжилттай явагдсан.
  Тус арга хэмжээнд аймгийн ИТХ, Баян-Өндөр сумын ИТХ-ын төлөөлөгч нар идэвхтэй оролцож нээлтэд жагсан сонгогч олон түмэндээ хүндэтгэл илэрхийллээ.

   Сурын харваа, хурдан морь, үндэсний бөхийн уламжлал дэг жаягийн талаар төлөөлөгчид оролцсон теле нэвтрүүлэг хийв

   Орон нутгийн ETV телевизтэй хамтран 7-р сарын 15 ны өдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Д.Дэлгэрбаярын уяан дээр төлөөлөгч Б.Мөнхдалай, Б.Отгонбат, С.Ганцогт, Б.Оюунбаяр, В.Адъяа нар очиж эрийн гурван наадмын талаар теле нэвтрүүлэг хийж нэгэн өдрийг хөөр хөгжилтэй өнгөрөөв.
   Тус нэвтрүүлгээр аймгийн ИТХ-ын тэргүүлэгч, Монгол улсын алдарт уяач Д.Дэлгэрбаяр морины тухай, аймгийн ИТХ-ын төлөөлөгч сумын начин С.Ганцогт, аймгийн заан Б.Отгонбат нар бөх барилдаж, В.Адьяа сурын харвааны ёс жаягийн талаар харилцан ярилцсан юм.
   “Үндэсний бахархал Монгол наадам” сарын аянд орлцсон албан байгууллагууд доорх ажлыг хийж хэрэгжүүлсэн байна.

Аймгийн ЗДТГ

    Орхон аймаг Монгол тулгар төрийн 2226, Их Монгол улсын 811, Ардын хувьсгалын 96 жил-Үндэсний их баяр наадмыг 2017 оны 07 дугаар сарын 10,11-ний өдрүүдэд зохион байгуулсан.
Үндэсний бөхийн барилдаанд 256 бөх, Үндэсний сурын харваанд 42 харваач, оролцсон таалаар 2 хуудас тайланг аймгийн ИТР-Х-ын ажлын албанд ирүүлжээ.

Баян-Өндөр сумын ЗДТГ

    Аймгийн ИТХ-аас санаачлан зохион байгуулсан “Үндэсний бахархал-Монгол наадам” сэдэвт сарын аяны хүрээнд тус байгууллага нь Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах 7 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулан, ажллын төлөвлөгөө гарган ажилласан байна.

Жаргалант сумын ЗДТГ

    Үндэсний баяр наадмын өдрүүдэд Жаргалант сумын хүрээнд 7 дугаар сарын 9, 10 ны өдрүүдэд зохион байгуулан явуулсан бөгөөд ЗДТГ, Сумын Нэгдсэн эмнэлэг, Цагдаагийн хэлтэс, Соёл мэдээллийн төв зэрэг байгууллагууд орлцон зохион байгуулсан байна.

Аймгийн МХГ

   МХГ-аас “Үндэсний бахархал-Монгол наадам” сарын аяны төлөвлөгөө гаргаж 6 ажил зохион байгуулсан байна.
    Монгол дээлээрээ гоёх өдөр, “Үндэсний бахархал-Монгол наадам” илтгэлийн уралдаан, Ажилчдын хүүхдүүдийн дунд шагай наадгай тэмцээн, Үндэсний сур харваа сурталчлах өдөр, Улсын барч наадмаар урьдчилан сэргийлэх хяналтаар ажиллах зэрэг 6 арга хэмжээг зохион байгуулжээ.

Аймгийн Хот тохижуулах газар

    Сарын аяны хүрээнд Хот тохижуулах газраас 2017 оны 7 дугаар сарын 12-нд Баяр наадмын төв талбайд Бэсрэг наадам зохион байгуулсан байна.
   Тус арга хэмжээнд  Үндэсний бөхийн барилдаан, Морины уралдаан, Шагай шүүрэх тэмцээн, Дэмбээ зэрэг тэмцээн зохион байгуулж хамт олны идэвх санаачлагыг дээшлүүлж, бүтээлч сэтгэлэгээг хөгжүүлэх, багаар ажиллах чадвар, хамт олны сэтгэлгээг бүрдүүлэхэд чиглэгдсэн байна.