ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам батлагдлаа

2017-02-08

  2-р сарын 08-нд ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсээс “Архидан согтуурахтай тэмцэх тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбогдуулан холбогдох журмын төслийг Хууль эрх зүйн хэлтэстэй хамтран боловсруулж, журмын талаар “Иргэний танхим”-ын хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
  Журмын төслийг боловсруулахдаа Цагдаа, Мэргэжлийн хяналтын газар тэргүүтэй төр захиргааны байгууллагуудаас санал авсан. Санал өгсөн байгууллагууд бүгд 0:00 цагаас хойш архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх асуудлыг дэмжсэн гэж АЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Ц.Баяржаргал Засаг даргын зөвлөлийн хурлын үеэр онцолсон юм. Энэ талаар аймгийн Цагдаагийн газраас мэдээлэхдээ “Шөнийн 00-03 цагийн хооронд согтууруулах ундааны эрэлт нэмэгддэг. Энэ нь “шаг”-ийн архины худалдааг өөгшүүлж буй шалтгаан болж байгаа. Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн худалдаатай тэмцэх тусам арга, хэлбэр нь улам нарийсаж байна. Таксины жолооч нар оролцож, согтууруулах ундааг дуудлагаар хүргэж өгдөг болсон” гэсэн юм.
    Нөгөө талаар энэ оны нэгдүгээр сарын байдлаар аймгийн хэмжээнд архи, согтууруулах ундаа хэрэглэснээс үүдсэн гэмт хэргийн тоо 10 гаруй хувиар нэмэгдээд байна. Түүнчлэн ахуйн хүрээнд архидан согтуурах, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах, гэр бүлдээ агсам, согтуу тавих үзэгдэл сүүлийн жилүүдэд тогтмол өсөж байгаа аж.
   “Иргэний танхим”-ын хэлэлцүүлэгт оролцогчид аймгийн хэмжээнд 00:00 цагаас хойш согтууруулах ундаа худалдах зөвшөөрлийг орон сууц, гэр хорооллын багт нийтдээ 2 хүртэлх цэгт олгох, сонгон шалгаруулалт явуулахдаа өндөр шаардлага тавих тэргүүтэй олон тооны санал гаргасан. Эдгээрийг нэгтгэж журмын төсөлд тусгах ажлыг холбогдох байгууллагууд зохион байгуулж байна. Ингэснээр энэ сарын 17-нд хуралдах ИТХ-ын хуралдаанаар аймгийн хэмжээнд 00:00 цагаас хойш архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргах юм.

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

санал өгсөн: 16
16 / 100%